НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦЖЭЭ

A- A A+
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦЖЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн тус аймгийн Өлгий, Бугат, Цэнгэл, Алтай, Алтанцөгц, Улаанхус сумдад ажиллаж байгаа иргэдийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ялын биелэлт, үр нөлөөг дээшлүүлэх талаар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн байна.

Тус аймгийн хэмжээнд 2023 оны 8 сарын байдлаар нийт 22 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэнээс 6 нь ялаа бүрэн эдэлж дууссан бол, 6 хүний ял хорих ялаар солигдож, одоо 10 хүн ял эдэлж байгаа ажээ.