БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ИРГЭДЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, ял эдлэх нөхцөл журам, шагналын хоног олгох үндэслэл зэрэг сэдвийн хүрээнд явуулж,  ял эдлүүлэх явцад журам зөрчвөл гарах үр дагаврын талаар тус тус мэдээлэл өглөө.