СУРАГЧИД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
СУРАГЧИД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад аймгийн прокурорын газрын үйл ажиллагааг танилцуулж, хүүхдийн эрхийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Тус танилцах ажлын үеэр сурагчид “Хүүхдийн эрх” аянд нэгдэж, “Хүүхдүүд бид эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, тоглох эрхтэй”, “Хүүхэд хүчирхийллээс ангид эцэг, эхийнхээ халамжид өсөж бойжих эрхтэй”, “Ааваа, ээжээ, ах, эгч нараа хүүхэд, дүү нарынхаа хажууд архи, тамхи битгий хэрэглээч”, “Хүүхдүүд бид томчууд та нарын толинд туссан тусгал юм шүү”, “Хүүхэд бүрийн төлөө нэгдэцгээе” зэрэг уриалгыг олон нийтэд хүргэхээр болсон байна.

Мөн аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжлийн төлөө газартай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгчээ.